Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг зургаадугаар сарын 2-ныг хүртэл үргэлжилнэ /2021.05.17/
Одоо үйлчилж байгаа бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг зургаадугаар сарын 2 хүртэл үргэлжилнэ гэдгийг Улсын онцгой комиссын Шуурхай штаб мэдээлж байна. Ирэх бямба гарагаас орон нутагт зорчих хөдөлгөөн нээгдсэн тохиолдолд иргэд хэрхэн зорчих журам батлагдсан. Энэ журманд хот хооронд зорчих иргэдийг вакцины 2 тунд хамрагдаад 14 хоносон баримтыг үндэслэн явуулна, 3 хүртэлх насны хүүхдээс шинжилгээний хариу шаардахгүй, орон нутаг руу зорчихдоо иргэний үнэмлэх болон хувийн мэдээллийг нотлох бусад бичиг баримтыг цахим болон цаасан хэлбэрээр биедээ заавал авч явна. Орон нутгийн хөдөлгөөн нээх, хязгаарласан салбарын үйл ажиллагааг хэрхэн эхлүүлэх асуудлаар энэ долоо хоногт Улсын онцгой комисс, Засгийн газар шийдвэр гаргах юм байна. #MNB #МонголынМэдээ #ЦагийнХүрд
Название:
Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг зургаадугаар сарын 2-ныг хүртэл үргэлжилнэ /2021.05.17/
Категория:
Разное