EthnoVoc TSETSEN (25TV)
Mongolian folk proverbs Music & arrangement by @naroyu Video by @25channeltelevision Mixing & mastering by @APRODUCTIONTV-Alagui Morinkhuur, throat singing D.Khishigee Tovshuur, vocal N.Nar-Oyu «Цэцэн» Санаж явбал бүтнэ Сажилж явбал хүрнэ Сайныг дагавал сарны гэрэл Мууг дагавал могойн хорлол Замын ноход хуцаж л байдаг Жингийн цуваа явжил байдаг Ажил хийвэл дуустал Давс хийвэл уустал Аяганы хариу өдөртөө Агтны хариу жилдээ Амьд явбал алтан аяганаас рашаан ууна аа. Зээл ихэдвэл өрөнд унана Заль ихэдвэл хэрэгт унана Бэлэн юманд ухасхийнэ Бэрх юманд гэдийсхийнэ Балмад явдалаар баатар болохгүй Бардам үгээр цэцэн болохгүй. Санаа муут яван хатна Сарьсан багваахай наранд хатна Сайн нэрийг хүсэвч олохгүй Муу нэрийг хусавч арилахгүй Хүний сайныг ханилж мэднэ Хүлгийн сайныг унаж мэднээ Эдээр биеэ чимэхээр Эрдмээр биеэ чимээрэй Биеэ засаад гэрээ зас Гэрээ засаад төрөө зас Зориг байвал хэрэг бүтнэ Зүтгэл байвал жаргал ирнэ Айвал бүү хий Хийвэл бүү ай
Название:
EthnoVoc TSETSEN (25TV)
Категория:
Разное