PMIS.mn — Төслийн хувь жинг ухаалгаар тохируулна
PMIS.mn — Төслийн хувь жинг ухаалгаар тохируулна Барилгын төслийн төлөвлөгөө зөвхөн хугацаагаар хэмжигдэхгүй. Ажил бүрийн хувь жин зөв тооцогдож байж төслийн бодит ахиц, гүйцэтгэл, санхүүгийн хяналт үнэн зөв харагдана. PMIS.mn системд төслийн хувь жинг дараах зарчмаар автоматжууллаа: ✅ Бүлэг ажил тус бүрийн нийт хувь жин = 100% ✅ Тухайн бүлгийн доторх ажлын задаргаануудын нийлбэр = 100% ✅ Хувь жинг ажлын тоо хэмжээнээс гадна төсөвт өртөгтэй уялдуулан тооцох боломжтой Яагаад төсөвт өртөгтэй уялдуулах нь зөв бэ? Учир нь төслийн бүх ажил ижил ач холбогдолтой биш. Жишээлбэл, өндөр өртөгтэй үндсэн бүтээцийн ажил болон жижиг туслах ажлыг ижил жинтэй үнэлбэл төслийн бодит ахиц буруу харагдах эрсдэлтэй. Тиймээс хувь жинг төсөвт өртөгтэй уялдуулснаар: 🔹 Төслийн бодит гүйцэтгэл илүү үнэн зөв гарна 🔹 Гүйцэтгэлийн хувь хийсвэр бус, өртөгт суурилсан болно 🔹 Төлөвлөгөө ба гүйцэтгэлийн зөрүүг бодитоор харна 🔹 Удирдлагын шийдвэр гаргалтад илүү найдвартай дата бий болно Мөн энэхүү хувь жингийн зөв тохиргоо нь S-Curve Chart гаргахад чухал үндэс болдог. S-Curve Chart нь төслийн төлөвлөсөн болон бодит гүйцэтгэлийг хугацааны явцад харьцуулж харуулдаг удирдлагын чухал хэрэгсэл юм. Үүгээр: 📈 Төсөл төлөвлөгөөнөөс хоцорч байна уу? 📈 Гүйцэтгэл хэт хурдтай эсвэл удаашралтай байна уу? 📈 Санхүүжилт, нөөц, хугацааны эрсдэл үүсэж байна уу? гэсэн асуултад дата дээр үндэслэн хариулт өгнө. PMIS.mn — Төслийг мэдрэмжээр биш, датагаар удирдана.
Название:
PMIS.mn — Төслийн хувь жинг ухаалгаар тохируулна
Категория:
Разное