Sendly, Wechatpay хамрах хүрээ өргөжиж байна
Манай хамт олон 2023 оны 8-р сард Ховд аймгийн Булган суманд монголчууд Wechatpay-ийн хэрэглэгчээс төлбөр хүлээн авч, борлуулалтаа нэмэгдүүлэх боломжийг бүрдүүллээ. Тодруулбал, Wechatpay-н үйлчилгээг “Хай Пэймэнт Солюшнс” ХХК, “Сэндли ББСБ” ХК хамтран нэвтрүүлсэн бөгөөд монгол иргэд хормын дотор БНХАУ-ын жуулчид, худалдаа эрхлэгчдээс төлбөр хүлээн авч борлуулалтаа нэмэгдүүлэх боломжтой болж байна.Ховд аймгийн Булган суманд монголын томоохонд тооцогддог Олон Улсын зэрэглэлтэй Булган автозамын боомт байрладаг бөгөөд БНХАУ-ын Такашикэн боомттой хиллэдэг. Статистик харвал, 2022 онд тус боомтоор Монгол Улсын нийт ачаа эргэлтийн 4 хувь нь нэвтэрчээ. Мөн энэ оны эхний 7 сарын байдлаар Булган боомтоор нэвтэрсэн гадаад жуулчдын тоо цар тахлын өмнөх 2019 оны эхний 7 сартай харьцуулахад 3 дахин өссөн байна. Өөрөөр хэлбэл, Булган боомт нь Ховд аймгийн иргэдийн амьжиргаанд чухал ач холбогдолтой боомт гэдгийг нутгийн иргэд ярьж байлаа.Энэхүү нээлтийн үеэр аймгийн засаг дарга Э.Болормаа хэлэхдээ “Инвест Ховд” хөрөнгө оруулалтын чуулганы үр дүнд Ховдод олон аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа эхэлж байна. Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан. Цаашид хил орчмын аялал жуулчлалд 48-72 цаг визгүй зорчих хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Булган суманд Wechatpay нэвтэрсэн нь чухал бэлтгэл ажил боллоо” гэдгийг онцолсон юм. Монгол Улсыг зорин ирэх жуулчид, худалдаа эрхлэгчдийн дийлэнх нь урд, хойд хөршөөс байдаг. Тиймээс өнөөдөр ийнхүү Ховд аймгийн Булган суманд БНХАУ-ын төлбөрийн томоохон платформ нэвтэрсэнд иргэд, худалдаа, үйлчилгээ эрхлэгчид сэтгэгдэл өндөр байгаагаа илэрхийлсэн юм.
Название:
Sendly, Wechatpay хамрах хүрээ өргөжиж байна
Категория:
Разное