"Энх мэндийн дуулал-2 " Дуун цэнгүүн 2026
#ЭНХ МЭНДИЙН ДУУЛАЛ–2, ДУУН ЦЭНГҮҮН 2026 оны 2 дугаар сарын 13-ны өдөр МҮЭСТО-нд, Гал морин жилийн босгон дээр Дундговь аймгийн хөг эгшигийн ширгэшгүй ундраг болсон нэрт хөгжмийн зохиолчид болох Монгол Улсын Ардын жүжигчин Д.Баттөмөр, Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Алтанхуяг, Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Эрдэнэчулуун нарын хамтарсан “Энх мэндийн дуулал–2” дуун цэнгүүнийг Онцлог ажил мэргэжлийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор “Тэтгэврийн дараах хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв” НҮТББ, “СБД Ахмадын хороо” хамтран тус тоглолтыг зохион байгуулсан бөгөөд нэрт хөгжмийн зохиолчдоо алдаршуулан, тэдний ард түмний хайртай хит дуунуудыг нэгэн тайзнаа эгшиглүүлсэн юм. Тоглолтыг Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн А.Цэдэн-Иш, Соёлын гавьяат зүтгэлтэн, хөтлөгч Ж.Бямбаа нар хөтөлж, гурван хөгжмийн зохиолчийн бүтээл, дууны түүхийг хүүрнэн үзэгч олонд хүргэсэн юм. Тоглолтод АЖ Ч.Мөнхшүр, Төрийн соёрхол, Гавьяат жүжигчин Д.Сосорбарам, Гавьяат жүжигчин Ц.Чулуунцэцэг, Д.Энхзул, О.Болдбаатар, Б.Нармандах, Б.Ганчимэг, МУСТА Ц.Туяацэцэг, Х.Ган-Эрдэнэ зэрэг уран бүтээлчид оролцож, үзэгчдийн сонорыг мялаасан юм. Тоглолтоос олсон орлогыг гурван хөгжмийн зохиолчид гарын бэлэг болгон гардуулж, уран бүтээлийн хөдөлмөрийг нь бодитоор дэмжсэн утга учиртай сайхан үйл явдал болсон. #Тэтгэврийн дараах хөдөлмөр эрхлэлт #Ахмадын хөдөлмөр эрхлэлт #ХӨДӨЛМӨР , БОЛОМЖ, ӨӨРЧЛӨЛТ
Название:
"Энх мэндийн дуулал-2 " Дуун цэнгүүн 2026
Категория:
Разное